Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах дахин боловсруулаад байна гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна

Admin | 2023-11-02


Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)