Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00-17:30 цагт Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум зохион байгуулагдана.
Уг форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаар, хиймэл оюун ухааны эрин үе, аюулгүй байдлын асуудал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д
09:00-13:00 цагт Дэлхийн чанарын өдрийг угтан "Стандарт ба хөгжил" сэдвийн хүрээнд "Үндэсний чанарын шагнал 2023" арга хэмжээг Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд
09:00-18:00 цагт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, профессор Г.Гонгоржавын ес дөх удаагийн бие даасан “Чулууны хээ-9” үзэсгэлэн энэ сарын 03-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болж байна.
Төрийн ордонд
09:30 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооноос Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
10:30 цагт Төсвийн байнгын хорооноос нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
Тус хорооноос Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
15:30 цагт Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Туушин зочид буудал
11:00 цагт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг улс төрийн намуудад танилцуулах, Жендэрийн үндэсний хороонд тайлан хүргэх асуудлаар мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцоно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Үүрэн телефоны "Юнител" компани иргэн н.Мэндбилэгийн гомдолд хууль бус хариу үйлдэл гаргаж, олон нийтийн эрхэд халдсан болон хүний эрх зөрчигдсөн ноцтой баримтуудын талаар мэдээлэл өгнө.
12:30 цагт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдахад хүрч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан хэвлэлийн хурал зохион байгуулна.
МУИС-ийн багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот
15:00 цагт “Цахим орчны дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Тус хэлэлцүүлгээр оюутан залууст цахим орчин дахь дарамт, дээрэлхэлтийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач У.Цэцэнсанаа, рэппер Sekstsagaanbogd буюу Б.Гантулга нар оролцож, зөвлөгөө мэдээлэл өгнө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14