D-parliament цахим хуудсаар дамжуулан иргэд НӨАТ, ХХОАТ болон НДШ-ийн хувийг тус тус бууруулах санал гарган, 100 орчим мянган хүн дэмжсэн юм.
Иймд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2023.11.10/ хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Тус байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэв. Ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр арга хэмжээг авна.
Нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар ногдуулалт, төлөвлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил, тод байдлыг нэмэгдүүлэх,
Хоёрдугаарт, аж ахуйн нэгж байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрх зүйн орчин болон татварын тогтолцоонд үнэлэлт, дүгнэлт өгч дүн, шинжилгээ хийн улмаар татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хуралд танилцуулна гэдгийг тодотгохын зэрэгцээ энэ хүрээнд Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж,Төсвийн байнгын хороонд танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.
“Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 1 минутын өмнө
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 49 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14