НИТХ-аар “Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай“ асуудлыг хэлэлцэнэ

Admin | 2023-11-13


УИХ-ын чуулганы өнгөрсөн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг баталсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан 10:00 цагаас болох аж.

Хуралдаанаар “Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ.

Сануулахад, Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)