Н.АЛТАНХУЯГ: Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдэж байна

Admin | 2023-11-16


   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдэж байна. Батлан хамгаалах сайдын мэддэг нэг цэрэг байдаггүй юм аа. Намын бүлэг нь сайддаа хариуцлага тооцохгүй юм уу. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй. Төсвөө батлачихаад та нар аз жаргалтай сууцгааж байна. Гэтэл энэ төсөв чинь ард түмний амьдралд нэг ч дэм болохгүй. Ард түмэнд дэм бол, мөнгөний бодлоготой нийцэх нэг ч төсөв батлаагүй. Тогтворжуулалтын өв сан болон, Ирээдүйн өв санг Ч.Хүрэлбаатар аваад идчихсэн. Ирээдүйн өв сангийн мөнгийг хүүхдийн мөнгө рүү авч хийчихээд үлдэгдлийг нь өсгөхгүй байгаа. Та нар Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нарын үгэнд итгээд улсаа дампууруулж байна. 100 мянган хүний дэмжлэг авсан НӨАТ-ын хувь нэмэх асуудал яасан бэ. Дээр нь хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулна гээд захиргааны арга хэрэглээд явж байна. Торгоно, цагдан хорино гээд байх юм. Эдийн засгийн арга механизмаар шийдмээр байна. Эмнэлэг, сургууль руугаа яаж орох юм. Сонгууль гээд тойрог дээрээ л ажиллаад байна. Энэ жилийн утаа, түлш яах юм бэ. Танай бүлэг ажлаа хийгээд, ард түмнээ бодмоор байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)