Үндсэн Цэцийн гишүүнд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энтуяа нарыг томилох тухай сонсголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилууллаа. Хуульч, судлаачийнхаа хувьд салбартаа төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэдний тухай хугацаа нь дууссан Цэцийн дарга Д.Одбаяр, Оюуны өмчийн газрын дарга асан Н.Чинбат нартай харьцуулан “жигнэсэн” байр суурийг нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 26 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14