Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны А/03 захирамжаар зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг энэ сарын 12-26-ны өдрийг дуустал хугацаанд бүрэн зогсоолоо.
Тус захирамжинд:
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спорт заал, фитнесс, усан бассейн, баар, паб, караоке, билльярд, цахим тоглоомын үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 12-26-ны өдрийг дуустал хугацаанд бүрэн зогсоох,
-Нийтийн хоол үйлдвэрлэл, рестароны үйл ажиллагааг 09:00-22:00 цагийн хооронд явуулах,
-Олон нийтийг хамарсан хурал цуглаан, танхимын сургалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгон, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад үүрэг болголоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13