9 сартай ургийг нийтийн байрны нүхэн жорлонд унагасан байжээ

Admin | 2023-11-27


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 11 сарын 26-ны өдрийн 12:46 цагт ОБЕГ-ын шуурхай дуудлагаар хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй, амьгүй болсон 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)