Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг бөгөөд нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг байна. Өвлийн улиралд тэдний ажил 04:00 цагаас эхэлдэг. Гэвч нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг аж. Үүнийг нэмэхээр болсныг Хотын дарга мэдээлжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа.
Гэтэл нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.
Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт Үйлчилгээний Компаниуд/ТҮК/ хариуцан ажилладаг. Тэд цэвэр цэмцгэр, хотыг өнгө үзэмжтэй байлгах үүрэгтэй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 4 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 17 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14