Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой шүүх хурал өнөөдөр болно

Admin | 2023-11-28


Нянтай мах худалдаалахыг завдсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн  Ч.Б болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус хэргийг шүүхээс цагаатгасан ч энэ шийдвэрийг прокурор эсэргүүцсэн тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

“Эм Ди Си Пи” ХХК-ийн  захирал, БНХАУ-ын иргэн Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн баруун дэнжид байрлах байранд “Мах боловсруулах үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авсан байна.

Улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 мянган кг мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдах, түгээхийг завдсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)