ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ сүүлийн үед БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа хүүхүүдийн дунд нэмэгдэж байгаа асуудлаар мэдээллээ.
БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас Бээжин, Манжуур хотуудад уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэдэг мэдээллийг дэлхий нийтэд түгээсэн. ДЭМБ-аас 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт тодруулгыг БНХАУ-аас хүсэхэд "Хүүхдүүдийн дунд хатгаа нэмэгдэж байна. Мөн улирлын чанартай үүсдэг амьсгалын болон ковидын халдварууд зэрэгцэн нэмэгдэж байна" гэдэг мэдээллийг өгсөн байна.
Ковидын хориог цуцалснаас болж өвчлөл, халдвар нэмэгдсэн. Одоогоор уушгины хатгаа үүсгэдэг, амьсгалын замын халдварт өвчин шинээр бүртэгдээгүй.
Гэхдээ Хятад улсад уушгины хатгалгаа үүсгэдэг амьсгалын замын халдвар эрчимтэй дэгдэж байгаа учир тус улсад аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13