Албан тушаалаа урвуулан ашигласан цэцэрлэгийн эрхлэгчийг шүүнэ

Admin | 2023-11-28


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны арваннэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх;
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын удирдах албан тушаалтан “Н”, “М” нар нь бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Г” нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Баянзүрх дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “С” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Говь-Алтай аймгийн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-нд ажиллаж байсан “Б”, “Б”, “Б” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хилийн ...-р ангийн удирдах албан тушаалтан “Н”, “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)