Өмнөд Солонгос ирэх 2024 онд 165 мянган мэргэжлийн бус ажиллах хүч авахаар төлөвлөж байгаа ажээ.
165 мянга нь бүх цаг үеийн хамгийн өндөр тоон үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд ирэх онд өмнө нь байгаагүй олон тооны ажилтан гаднаас авна гэж тус улсын Хөдөлмөрийн яам өнөөдөр мэдээллээ. Мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 ангиллын визээр очиж байгаа гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжтой салбарын тоог нийтийн хоол, уул уурхай, ойн аж ахуй зэрэг шинэ салбараар өргөжүүлэх юм байна. Е-9 ангиллын виз нь мэргэжил шаардахгүй, биеийн хүч шаардах ажиллах хүчинд зориулсан юм байна.
Энэ ангилалын визээр Өмнөд Солонгост очсон гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай өсчээ. 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга, 2023 онд 120 мянга болж өссөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25