Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ. Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13