"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсгол болж байна

Admin | 2023-12-04


Төрийн ордонд 

09:00 цагт "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсгол болж байна. 

10:00 цагт УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хуралдана. 

12:00 цагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Түгжрэл бууруулах үндэсний хорооноос гаргасан шийдвэр, автобусны тендер зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

ХҮН намын байранд

11:20 цагт Ардчилсан намын ардчилсан үзэлтэй залуус ХҮН намыг сонгон элсэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Монголын Үндэсний музейд

11:30 цагт "ХАРХОРУМ" Олон улсын кино наадмыг Арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаатай холбоотой хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай хэвлэлийн бага хурал болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт Арванхоёрдугаар сарын 10-нд буюу олон улсын Хүний эрхийн өдөр. Шударга ёс, эрх чөлөөний төлөөх тэмцлийн жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ. Уг мэдээлэлд Олон улсын хүний эрхийн өдрийг үе үеийн эрх баригчид санаатай, зохион байгуулалттай, хууль бус аргаар нуун далдалж НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ үл биелүүлж байсан талаар тодорхой баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

"Блью скай" зочид буудалд

12:30 цагт БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангаас зохион байгуулж буй “Шинжлэх ухаан – оролцоо” 2023 форум болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)