Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Admin | 2023-12-04


Цаг уурын байгууллагаас энэ сарын 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн 4-5-нд шилжих шөнө Завханы зүүн хэсэг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Салхи 4-5-нд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар хүчтэй салхитай байна.
Иймд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, бусдадаа түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)