Эрчим хүчний сайд Н.Тавинбэх утааны асуудлаар байр сууриа хэвлэлд өглөө. Тэрбээр хэлэхдээ "Агаарын бохирдол, утаа нэмэгдсэн нь үнэн. Засгийн газраас Н.Уртнасан сайд бид хоёрт долоо хоногийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгсөн. Иргэд түүхий нүүрс түлж байгаа эсэх, түлшний чанарыг шалгах зэрэг чиглэлд ажиллана. Технологийн алдаанаас болж агаарын бохирдол нэмэгдсэн гэдэг худал. Ташаа мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй байна. Түлшний үйлдвэрлэл, түгээлт хэвийн. Чанар стандарт хэвийн гэж гарч ирсэн. Түлшний чанар хадгалалт, тээвэрлэлтээс шалтгаална. Түлшний хэрэглээ өссөн нь утаа ихэссэнтэй холбоотой. Энэ маргашгүй үнэн" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























