Аймгийн Арслан П.Эрхэмжаргал, Аймгийн начин Э.Чойням нар “ЯНГИРХАЙРХАН” ХХК-ийн албан ёсны тамирчид боллоо

Admin | 2023-12-04


Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Янгирхайрхан” ХХК-ийн хамт олны саналаар Аймгийн арслан П. Эрхэмжаргал, Аймгийн Начин Э.Чойням нарыг тус компанийн тамирчдаар бүртгэн авч, дэмжин ажиллахаар боллоо.

Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат Аймгийн Арслан П.Эрхэмжаргал, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Аймгийн начин Э.Чойням нартай “Янгирхайрхан” ХХК-ийн захирал Ц.Чинзоригт үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, спортыг дэмжин ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Аймгийн Арслан  П.Эрхэмжаргалын тухайд  2010 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “Үндэсний бөх”-ийн барилдаанаас 17 -18 насанд “Мөнгөн медаль, ​2013 онд Төв аймгийн “Сумын начин” цол,  ​2014 онд “Үндэсний бөх”-ийн тойргийн барилдаанд түрүүлж “Сумын заан” цол,  ​2014 онд Монгол Улсын оюутан залуучуудын аварга шалгаруулах бөхийн барилдаанд “Хүрэл медаль”,  ​2015 онд “Аймгийн арслан”, 2022 онд “ЖЮҮ-ЖИЦҮ” -120кг Улсын аваргаас “ Мөнгөн медаль”, “NOGI” Улсын аваргаас “Мөнгө медаль” тус хүртэж, амжилт гаргасан ирээдүйтэй тамирчин юм.

Цаашид “Янгирхайрхан” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулж, спортыг дэмжин ажиллахаар болсон тамирчдынхаа бэлтгэл сургуулалтад анхаарч, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

ЭНХБОЛДЫН ЧОЙНЯМЫН АМЖИЛТ

Үндэсний бөх

• 2013 онд Баянхангай сумын баяр наадмаар үзүүрлэж “Сумын начин” цол

• 2014 онд Баянхангай сумын баяр наадмаар түрүүлэж “Сумын заан” цол

• 2016,2017,2019,2020 онд Төв аймгийн Баянхангай сум, Лүн сумын баяр наадмаар түрүүлэж “Сумын заан” цолоо баталсан.

• 2022 онд Монгол бөхийн өргөөнд Цагаан сарын барилдаан "Шөвгийн 4"

• 2022 онд 3 сарын сумын зааны ээлжит барилдаан "Шөвгийн 5"

• 2022 онд 4 сарын сумын зааны ээлжит барилдаан "Шөвгийн 6"

• 2022 онд 5 сарын сумын зааны хаврийн чуулган барилдаан "Шөвгийн 3"

• 2022 онд Төв аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн Жюү жицү

• MNUE-OPEN 2018 Оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээн цагаан бүсний 85 кг-д “Мөнгөн медаль” 2018/11/08

• Унгарын 14дэх удаагийн ОУ-н нээлттэй тэмцээн цагаан бүсний - 85 кг “Мөнгөн медаль”, но-ги төрөлд – 85 кг-д “Алтан медаль” 2018/11/18 ⁃

• Жюүжицүгийн бүсний ангилалгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 85 кг шагналт 7 дугаар байр

• МУ-н Насанд хүрэгчдийн УАШТ цагаан бүс – 85 кг-д “Хүрэл медаль” 2019/01/20

• Сөүл Азийн нээлттэй тэмцээн цагаан бүс – 85 кг-д “Мөнгөн медаль” 2019/02/18

• Инчеон ОУ-н нээлттэй тэмцээн цагаан бүс – 85 кг-д “Алтан медаль”, цагаан бүсний үнэмлэхүй жинд “Алтан медаль” 2019/10/04

• Сөүл ОУ-н про тэмцээн цагаан бүс – 85 кг-д “Алтан медаль” 2019/10/20

• МУ-н насанд хүрэгчдийн УАШТ цагаан бүс – 85 кг-д “Алтан медаль” 2020/01/1 Хөнгөн атлетик

• Олон улсын Орос улс дахь марафон 6км Алт

• Олон улсын Тал нутгийн марафон 3км Хүрэл

• Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээн 5 удаа түрүүлсэн Бусад төрлөөр

• 2016 онд Бодибилдингийн Улаанбаатар хотын аврага шалгаруулах тэмцээний Хүрэл медаль

• 2016 онд Бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр

• 2017 оны Бодибилдингийн Азын аврага шалгаруулах тэмцээний шагналт 5 дугаар байр

• 2015, 2016 оннуудад Оюутны явган аялалын УАШТ Алтан медаль

• 2020 онд МҮОНТ зохион байгуулсан Монгол Нинжа шоу тэмцээний шилдэг оролцогч

ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)