АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа.
Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна.
Монгол Улсын газрын тухай хуульд: Тухайн аймаг, сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийн зөвшөөрөл өгөхдөө дуудлага худалдааны зарчмыг баримтална гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн заалтыг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн Ханбогд сумын Засаг дарга асан Э нь
- “Фүжибит” компанид Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт 13,6 га газар
- И Си трансфорт компанид 14,5 га газар
- 2020 оны арваннэгдүгээр сард “Баторших Баян” компанид 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэргийг шалгаж байна" гэв.
Мөн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч
- 2020 оны арванхоёрдугаар сард "Сан Арвитай" компанид 15 жилийн хугацаатай Гаалийн хяналтын талбайн зориулалтаар
- “И Ли Ар Гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд суманд 10 га газар
- "Соронзон говь" гэх компанид Цагаанхад газарт 20 га газар
- "Азхур Трэйвэл" компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн байцаалтын хэргийг шалгаж дуусаад, Шүүхийн байгууллагад шилжүүлсэн" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13