Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран нийслэлийн ирэх оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж нөөцлөхөөр ажиллаж байна. Нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13