Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал болно

Admin | 2023-12-12


09.00 цагтХэвлэлийн Хүрээлэнд: НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно. 

09.30 цагт: ГХЯ-нд: Нэрт зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр “Улирал зохиолч” сэтгүүлийн тав дахь тусгай дугаарыг гардуулна. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: МҮХАҮТ-д: Татварын цогц шинэчлэл хэлэлцүүлэг болно. Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж, гол асуудлыг тодорхойлох талаар ярилцана.

 

10.00 цагт: МУИС-ийн номын санд: “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна. Утас: 9976-3656.

11.00 цагт: ЭМЯ-нд: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

 

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээлллийн төвд: Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл” хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.

 

11.30-12.10 цагт: “Рамада” зочид буудалд: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөний талаар мэдээлнэ. Утас: 9917-0361.

-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого үргэлжлэн явагдаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)