Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” Төсөл 2-ын хүрээнд салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах, авто замын байнгын засвар, арчлалтын талаарх сургалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-өөс арван хоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Уг сургалтад “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Ховд АЗЗА”ХХК, “Увс АЗЗА”, Баян-Өлгий “Жол” ХХК, Баянхонгор “Их богд зам АЗЗА”, “Завхан АЗЗА” “Хархорин-АЗЗА”, “Архангай-АЗЗА” ХХК, “Архангай-Авто зам” ХХКомпаниудын гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, ХАБЭА-н инженер 18 хүн хамрагдаж, танхимын хичээл, дадлага хичээлийг хослуулсан сургалтыг явуулав.
Сургалтад хамрагдсан инженер техникийн ажилтнуудад “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд тавигдсан замын эдийн засгийн ач холбогдол, байгаль цаг уурын онцлог нөхцөл, хамгаалалтын хашлага хана, зогсоол болон түр амрах талбай, туузан хашлага, гэрэлтүүлэгч бөмбөлөг, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, Баян-Өлгий аймгийн Бураатын давааны мөнхцэвдэгтэй хэсэгт 1300 м уртад цэвдэгээс хамгаалах термосифон хоолойны ажиллах зарчим, ач холбогдлын талаар танилцууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13