Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг Ажлын албаны дарга Ё.Жаргалсайхан, мэргэжилтэн Б.Батхорол, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутаг, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнтөгс нарын бүрэлдэхүүнтэй Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2023.10.16-20-ны өдрүүдэд ажиллав.
Ажлын хэсэг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Одчулуун, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Хөрөнгө оруулалтын хэлтсийн автозамын хяналтын улсын байцаагч М.Ганбат, автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Эрдэнэбаатар, зөвлөх инженер Сүхбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Батсайхан, Дорнод Авто зам ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшин, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын дарга З.Гэрэлт-Од, Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Э.Батхүү нартай уулзаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл дэх аймгийн ИТХ, Засаг даргын бүрэн эрх, үүрэгт хамаарах 16 заалт бүрийн хэрэгжилтийн талаар газар дээр нь үзэж танилцан тодорхой зөвлөмж чиглэлүүдийг өглөө. Аймгийн удирдлагаас зөвлөмжийн дагуу олон нийтийн цагдааг нэмж ажиллуулах, цалинг 1,0 сая төгрөг болгох, гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, замын цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтын төхөөрөмжийн зардлыг нэмж олгох, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, зогсоол талбайг тохижуулах, тэмдэгжүүлэх, хотын доторх автозамын цэвэрлэгээ арчилгааг сайжруулах, эвдрэл гэмтлийг тухай бүр засч сэргээж ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах мэргэжлийн байгууллагатай болох, автозамын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл, уулзварын гэрлэн дохиог стандарт, дүрэмд бүрэн нийцүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотой шийдвэрлэх, шинээр худалдан авсан явуулын пүүг ашиглан даац хэтрүүлэх зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход автозамын засвар арчлалт хариуцсан байгууллага замын цагдаа, автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран ажиллах зэрэг үүрэг чиглэлүүдийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгсөн.
Сүхбаатар аймагт Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн автозамын хяналтын улсын байцаагч Б.Баатарцогт, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатаржав, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батчулуун, Автотээврийн төвийн захирал Э.Ниндэв, автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Төгсжаргал, Талын зам АЗЗА-гийн гүйцэтгэх захирал Б.Түвшинмөнх, Баруун-Урт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн О.Энхбаатар нартай уулзаж, Баруун-Урт хотын автозамын сүлжээний өртгөтгөлийн ажил, 5 тойрог 60 гаруй км автозам, хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, камержуулалт, засвар арчлалт, нийтийн тээврийн үйлчилгээний байдалтай танилцаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийж болох ажлын талаар санал зөвлөмж өгч ажиллалаа.
Хэнтий аймагт Засаг дарга Ц.Чогсомжав, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Баяржаргал, Автотээврийн төвийн захирал Ц.Бат-Эрдэнэ, Харгуй ТӨҮГ-ын ерөнхий инженер Г.Төмөрбаатар, Өндөрхаан хотын Хот тохижилтын газрын дарга Б.Дархантөр, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн төвийн Төлбөр авах цэгийн ахлах Э.Амарсайхан нартай уулзаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох мэдээллийг авч, Өндөрхаан хотын болон улсын чанартай автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байгаа байдалтай газар дээр нь үзэж танилцав. Мөн бусад аймгуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийгдэж буй ололттой ажлууд болон Өндөрхаан-Батноров-Норовлин чиглэлийн шинээр баригдаж буй автозамын төслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын талаарх мэдээлэл өгч, цаашид хийх ажлын талаар санал солилцов.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн
Ажлын алба
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14