Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг аймаг орон нутагт үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ё.Жаргалсайхан, мэргэжилтэн Б.Батхорол, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд, тус хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Мөнгөн, Автотээврийн үндэсний төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Сэрсэндэмид нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Төв, Дундговь аймгуудад ажиллалаа.
Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудлаас Зуунмод хотыг холбосон автозамыг 2022 оны эцсээс ашиглаж эхэлсэн бөгөөд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай автозамтай огтолцох уулзварт удаа дараа зам, тээврийн осол гарч, 1 хүн нас барсан. Энэ талаар аймгийн Засаг даргаас албан хүсэлт ирүүлсний дагуу Төв АЗЗА ТӨААТҮГ-ын захирал Д.Болдбаатар, Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн инженер Б.Санждорж, Төв аймгийн Автотээврийн төвийн захирал Н.Аасүрэн нарын хамт газар дээр нь ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой авах арга хэмжээний талаар тодорхой чиглэлүүдийг өглөө.
Мөн Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ганхуяг, мэргэжилтэн Д.Оюунтуяа, Л.Цэрэнноров, Төв АЗЗА ТӨААТҮГ-ын захирал Д.Болдбаатар, Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацийн инженер Б.Санждорж, Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Ч.Цогтбаяр, Төв аймгийн Автотээврийн төвийн захирал Н.Аасүрэн, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Дундговь АЗЗА ХХК-ийн захирал Х.Баяртогтох, Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч О.Лхагвабаяр, Дундговь аймгийн Автотээврийн төвийн захирал Ц.Хүрэлбаатар нартай уулзаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрх, үүргийн хэрэгжилтийн байдалтай танилцав.
Ажлын хэсгээс аймаг орон нутгийн удирдлагуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд автозамын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах асуудлыг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Замын цагдаагийн тасгаас гадна автозам засвар арчлалт, автотээвэр, хот тохижилт, сумын удирдлагын төлөөллийг оролцуулах хамтарч шийдвэрлэдэг болох, автозам, тээвэр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдалд аудит, мониторинг хийж, үнэлгээний дүн, дүгнэлт саналыг үндэслэн автозамын сүлжээг өргөжүүлж хөгжүүлэх, засвар арчлалтыг хийх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах асуудлыг цогцоор нь хийх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, автозамын даац хэтрэлтийн зөрчлийг бүрмөсөн арилгахад мэргэжлийн холбогдох байгууллагууд ажлаа уялдуулж хамтарч ажиллах, аймгийн удирдлагаас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг зөвлөмж, чиглэлийг өгч ажиллав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн
Ажлын алба
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14