Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын дундах спортын олон төрөлт тэмцээн 2023.10.28-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Волейболын төрөлд Зам, тээврийн хөгжлийн яамны эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртэж, Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Дөлгөөн шилдэг эрэгтэй тоглогч шагналыг хүртлээ.
Волейболын спортын эрэгтэй төрлийн мөнгөн медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, хүрэл медалийг Улаанбаатар төмөр зам ХНН, эмэгтэй төрөлд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн баг алт, мөнгөн медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ тус тус хүртэж, шилдэг эмэгтэй тоглогчоор УБТЗ ХНН-ийн нягтлан бодогч, эдийн засагч Ч.Энхтуул,
Сагсанбөмбөгийн эрэгтэй төрөлд МИАТ ТӨХК-ийн баг алтан медаль, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ мөнгөн медаль, Улаанбаатар төмөр зам ХНН хүрэл медаль, эмэгтэй төрөлд МИАТ ТӨХК-ийн баг алт, мөнгөн медалийг УБТЗ ХНН-ийн баг, хүрэл медалийг Далайн захиргаа, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ-ын хамтарсан баг хүртэж, эрэгтэй шилдэг тоглогчоор Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын дотоод аудитын мэргэжилтэн Д.Баатарсүрэн, шилдэг эмэгтэй тоглогчоор УБТЗ ХНН-ийн мэргэжилтэн Б.Уранцацрал,
Шатрын спортын эрэгтэй алтан медалийг Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн БХМХ-ийн дарга Б.Оргил, мөнгөн медалийг АТҮТ ТӨҮГ-ын Зорчигч тээврийн мэдээлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн ахлах инженер М.Даваа,
Шатрын спортын төрөлд эмэгтэй алтан медалийг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, мөнгөн медалийг МИАТ ТӨХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Шүрэн-Эрдэнэ, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ё.Бямбажаргал,
Ширээний теннис эрэгтэй төрөлд алтан медалийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын мэргэжилтэн Болд, мөнгөн медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Э.Цолмон, хүрэл медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын мэргэжилтэн Б.Мөнхбаяр, эмэгтэй төрөлд алт, мөнгөн медалийг УБТЗ ХНН, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн Үйлчилгээний чанар, стандартын хэлтсийн мэргэжилтэн О.Оргилмаа,
Ширээний теннисийн хосын төрөлд алтан медалийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, мөнгөн медалийг Тавантолгой төмөр зам ХХК, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн баг, Дартсын төрөлд эрэгтэй алтан медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, мөнгөн медалийг МИАТ ТӨХК, хүрэл медалийг Тавантолгой төмөр зам ХХК, эмэгтэй төрөлд алтан медалийг УБТЗ ХНН, мөнгөн медалийг Тавантолгой төмөр зам ХХК, хүрэл медалийг МИАТ ТӨХК тус тус хүртсэн байна.
Багийн нийлбэр дүнгээр МИАТ ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ, Далайн захиргаа, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК зэрэг байгууллагын 400 гаруй тамирчин спортын таван төрлөөр өрсөлдлөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14