Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн автобусны буудал дээр дулаан зогсоол байршуулжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Драгоны автобусны буудлыг хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр дулаан зогсоолтой болгож байгаа.
BRB компаниас Драгон төвийн гадна тохижилтын хүрээнд энэхүү дулаан зогсоолыг байршуулсан" гэсэн тайлбарыг өглөө.
Харин явган хүний зам дээр байршуулсан тухайд "Уг байгууламжийг тэгш хэмтэй газар байрлуулах ёстой байх. Цаашид суурийг бэлдэж, тохижилт хийгдэх боломжтой гээд Улаанбаатар хотын зорилтот шаардлагатай байршлуудад автобусны дулаан зогсоол байгуулах бодлого барьж байгаа. Автобусны дулаан зогсоолын стандартын төслийг Захирагчийн ажлын албанаас боловсруулсан, иргэдээс санал авна.
Стандарт батлагдчихвал ирэх жил тодорхой байршлуудад автобусны дулаан зогсоолтой болно. Төсвийн хүрэлцээ нөхцөл байдлаас шалтгаалан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх зэргээр төлөвлөж байгаа"-г хэлсэн юм.
Драгон төвийн автобусны буудлын дулаан зогсоолыг маргааш нээх юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13