Дэлгүүрт давтан танхайрсан гадаад улсын иргэнийг баривчилжээ

Admin | 2023-12-13


Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад Оросын Холбооны Улсын иргэн З.М.А нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэл гаргасан байна.

Иймд зөрчил шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авахуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Учир нь тэрбээр өмнө нь мөн дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ худалдагчийн биед халдаж, торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Гэвч энэ үйлдлээ дахин гаргасан тул баривчилсан аж.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)