Ч.БАТБОЛД: Дугаарын хязгаарлалт зөрчвөл 20 мянгаар, дугаараа сольж зүүвэл 50 мянгаар торгож, 3 сараар эрх хасна

Admin | 2023-12-18


Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.

       ТЦА-ны ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Батболд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үргэлжлэн орж буй цас, түүнээс хамааралтайгаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Үүн дотроо Улаанбаатар хотод багагүй хур тунадас орсон. Үүнтэй холбоотойгоор зам харгуй дээр халтиргаа гулгаа үүссэн. Урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага нийслэлийн төр, захиргааны бусад байгууллагатай хамтраад тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Сүүлийн хоёр өдөр тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд нэлээд удаашрал бий болсон. Зам харгуй дээр давс, бодис хэдийгээр цацаж буй боловч 30-аас дээш хэмтэй энэ цаг үед дээрх арга хэмжээнүүд төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн захирагчийн албанаас зам харгуй дээр 0-5 метрийн хэмжээтэй хайрга дайрга цацаж, тээврийн хэрэгслийн урсацыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Замын түгжрэл, халтиргаа гулгаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой хэмжээний нутаг дэвсгэрт бүсчлэлээр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сүүлийн орноор тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарлаа. Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд улсын дугаарын сондгой тоогоор  төгссөн тээврийн хэрэгсэл долоо хоногийн ДАВАА, ЛХАГВА, БААСАН гарагт хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл долоо хоногийн МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ. Ням гарагт харин улсын дугаарын хязгаарлалт байхгүй. Цагдаагийн байгууллагаас дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойгоор зохицуулах чиглэлээр нийтдээ 232 цэгт 758 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)