Өнөөдөр Монгол улс шинэ Үндсэн хуулиа тунхагласан түүхэн өдөр. Өнөөгөөс 30 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагджээ.
Зургаан бүлэг, 70 зүйлтэй энэ хуулийг тухайн үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан АИХ-ын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталж иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны УИХ гүйцэтгэсэн байдаг.
Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт хүн амын 75 хувь оролцож, 200 мянган санал ирүүлсэн түүхтэй. Хүнийг нийгмийн анги, давхарга, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлахгүй нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлахаа илэрхийлснээрээ ардчилсан гэх тодотголтой.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй.
Шинэ үндсэн хуулийг 1992 оны эл өдөр баталж хоёрдугаар сарын 12-наас мөрдөж эхэлсэн бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн заасан байдаг.
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан “Их Монгол” танхимд 10.00 цагт болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13