Г.Занданшатар: Бид Ардчилсан чөлөөт улсын ард иргэд билээ

Admin | 2022-01-12


Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. УИХ-ын нэглсэн чуулганаар Үндсэн хуульд хүндэтгэл үзүүлж байна. Энэ үеэр УИХ-ын дарга З.Занданшатар Үндсэн хуулийн 30 жилийн баярын мэндийг ард түмэнд хүргэж, "Та бид Ардчилсан чөлөөт улсын иргэд билээ" хэмээн тодотгов. Монгол Улс Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцсэн билээ. Дөрөв дэх Үндсэн хууль буюу "Ардчилсан" гэх тодотголтой Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын 4 дэх үндсэн хуулийг баталсан юм.

“Үндсэн хууль нь улс орны  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” гэж  тодорхойлсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)