Х.Болорчулуун сайд "эвлүүлэг" хэмээн өөрийгөө өмөөрөв

Admin | 2024-03-04


   Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун цахим орчинд зуданд нэрвэгдсэн малчдын малыг 40 мянган төгрөгөөр авсан тухай их л сайрхаж бичсэн байв. Тодруулбал, тэрбээр "Манай яамны харъяа ХАА-н биржээс зудны үед сайн ажиллаж, зуданд өртсөн малчдаас нэг хонийг 40 мянган төгрөгөөр хямдруулан авч байна. 340 гаруй хонийг 40 мянган төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа" гэсэн сэтгэгдэл оруулсан байв. Энэ нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж, шүүмжлэл дагуулав. Гэтэл сайд Х.Болорчулуун "Нэр барьсан эвлүүлэг, гүтгэлэг. ХАА-н бирж нь мал мах худалдагч, худалдан авагчийг зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага юм. ХАА-н бирж нь малчдаас хонь худалдаж аваагүй болно" хэмээн залруулга сэтгэгдэл өөрийн цахим хуудсандаа оруулж, өөрийгөө өмгөөлөв.

Гэхдээ цахим орчинд зарим малчид энэ тухай "Хэдэн малаа зуданд алдаж байхаар гээд ХАА-н биржид худалдлаа. Гэхдээ 65 мянган төгрөгийг ханштай байхад энэ хүмүүс 40 мянган төгрөгөөр л авна. Үгүй бол авахгүй гээд тулгаж яах аргагүй хэдэн малаа өгөөд туучихлаа" гэсэн сэтгэгдэл хөвөрнө. Тухайлбал, "Хэнтий аймгийн Галшар сумын малчин Ч. Сарантуяа "Нэг хонийг 40 мянган төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа. Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа.Өмнөх ачилтанд нэг хонийг 65 000 төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан.Харин өнөөдөр "Таван уул"хавийн малчидын 340 гаруй хонийг 40 мянган төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа.Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчидад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм бна.Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа малчид маань" гэжээ. 

Зудтай жил золбин ноход зоолно гэгчээр зуданд малаа барж, модоо барьж яваа хэдэн малчдаа салбар яам нь энэ мэт шахаанд оруулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)