Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор хэд хэдэн яаралтай хэрэгжүүлэх шийдвэрийн талаар танилцууллаа. Үүнээс гадна тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ. Халамжийн тэтгэврийн тухайд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375.000 төгрөг болно" хэмээн танилцууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13