Сү.Батболдын АНУ дахь хөрөнгийг хураах уу?

Admin | 2024-03-27


   АНУ-ын томоохон хэвлэлүүд Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний нэхэмжлэл бүхий хэргийн талаар мэдээлжээ. Улмаар түүний АНУ дахь өндөр зэрэглэлийн орон сууцнуудыг хураах талаар бичсэн байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболдын хуульч "Өнөөдөр гаргасан нэхэмжлэл нь хоёр жилийн өмнө манай үйлчлүүлэгчийн  эсрэг дэлхийн хэд хэдэн улсын шүүхэд маргаан үүсгэж, тухай үед няцаагдсан гомдлын хуулбар байна. Дээрх нэхэмжлэлүүд нь С.Батболдын улс төрийн өрсөлдөгч нар түүний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараасан ажиллагаа болохыг бид тухайн үед шүүх дээр нотолсон. С.Батболд нь эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг шүүх дээр өөрийгөө буруугүй гэдгийг дахин нотлоход бэлэн” гэх тайлбар хийжээ.

Ямартай тус хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурор Бреон Пийс, Ерөнхий прокурорын туслах, Хууль зүйн яамны эрүүгийн хэлтсийн  дарга Николь М.Аржентиери, Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Жеймс Смит нар Сү.Батболдын хууль бус хөрөнгийг хурааж авах тухай мэдэгджээ. Сү.Батболын худалдаж авсан хоёр орон сууц  14 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн үнэтэй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)