Д.Амартүвшин хуульд заасны дагуу 801 хүний гарын үсэг бүрдүүлэхийн тулд ашигласан зарим иргэний овог нэр, регистрийн дугаар зэрэг нь хуурамч, түүнчлэн намын үүсгэн байгуулагчийн нэрс дунд өөрийнх нэр ч багтаагүй байжээ.
Улмаар улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй, тухайлбал намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй байж.
Өөр намын гишүүнчлэлгүй гэж нотломж гаргасан зарим хүний нэрс нь 801 гишүүний бүртгэлийн жагсаалтад байхгүй, нам үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон гэх зарим гишүүний нэрс тухайн намын 801 гишүүний бүртгэлд байхгүй зэргээр ирүүлсэн баримтын үнэн зөв нотлогдохгүй байгаа учраас Д.Амартүвшин сонгуулиас өмнө намаа бүртгүүлж чадаагүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13