БНСУ-ын парламентын сонгуульд АН ялалт байгуулжээ.

Admin | 2024-04-11


22 дахь удаагийн Парламeнт буюу Үндэсний ассамблейн сонгуульд "Нэгдмэл Ардчилсан" нам нь олонхийн суудлыг авчээ. 21 болон 22 дахь Үндэсний ассамблейн сонгуульд Нэгдмэл Ардчилсан нам нь дараалан ялалт байгууллаа.

Нийт 300 суудлаас:174 нь "Нэгдмэл Ардчилсан" нам, 109 нь "Ардын хүч" нам 17 нь бусад намд очсон байна.

Сөүл, Инчон хот, Гёнги муж, Чэжү бүс нутагт "Ардчилсан нам" нь илүү олонхийн суудлыг авсан бол Ганвон муж, Пусан зэрэг алслагдсан томоохон хот, аймагт "Ардын хүч" намынхан ялалт байгуулж чадсан байна. Мөн шинэ намууд энэ удаа Үндэсний ассамблейд багагүй суудлыг авч чаджээ.

22 дахь Үндэсний Ассeмблeйн сонгуульд "Нэгдмэл Ардчилсан" нам нь олонхийн суудлыг авч 2020 онд авч байсан ялалтаа дахин баталгаажуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)