Монгол болон БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Тус кино бүтээлийн найруулагчаар “Тоонот пикчерс”-ийн жүжигчин Б.Батбаатар ажиллажээ. Киноны гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар тогложээ. Түүнчлэн БНСУ-ын 10 гаруй жүжигчид тоглосон бөгөөд гол дүрд И Соль Гү, Са Вүү, Ен Дун Хунг, Мин Жү Хүг нар тоглосон байна. Ингээд “Сүүдрээр гэтэгч” киноны гол дүрд тоглосон Э.Пүрэвжаргалтай цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө киноны нээлтээ хийж байгаад баяр хүргэе. “Сүүдрээр гэтэгч” кинонд та гол дүр бүтээсэн. Тиймээс дүүрийнхээ талаар бидэнд багахан танилцуулж болох уу?
-Баярлалаа. Шуламын дүрд тоглосон. Энэ дүр маань онцлог маш их хүч, харизмыг агуулсан, хатуу ширүүн эмэгтэйг илэрхийлдэг. Хүүхдийн амь насанд хүрэхээс эхлээд их хүнд хэсгүүд кинонд олон бий. Үүгээрээ миний өмнө тоглож байсан кин, бүтээлүүдээс эрс ялгаатай байсан болов уу гэж бодож байна.
-Кинонд БНСУ-ын уран бүтээлчид хамтарч тоглосон. Гадаад уран бүтээлчидтэй хамтарч тоглоход ямар саад бэрхшээл тулгардаг юм байна?
-Манай хоёр улс их ойр учраас зарим үгийг нь мэдэхгүй үйл хөдлөлөөс нь ойлгодог ч юм уу, ер нь анхан шатны түвшинд ойлголцож байсан. Тиймээс нэг их хүндрэлтэй санагдаагүй. Харин монголын уур амьсгал, цаг агаарын эрс тэс үзэгдэлд зураг авалт хийгдэхэд солонгос уран бүтээлчид маш их даарч, бээрч байгаа нь хажуугаас харахад л илт байсан. Манай уран бүтээлчид бол нутаг орныхоо уур амьсгалд дасчихсан учраас тэсээд л гарна. Харин багийнхаа солонгос жүжигчдийнхээ даарч байгааг хажуугаас харах л хүнд санагдаж, өрөвдөж байлаа.
-Таныг үеийн уран бүтээлч дундаа нэлээд зарчимч гэж ярьдаг юм билээ. Ер нь үеийн олон бүтээлчдээс ялгарахын тулд өөрийн гэсэн өнгө аяс чухал байх л даа?
-Миний баримталдаг зарчим бол зарчимч байх. Энэ зарчим баг хамт олон, ах дүүс, бүтээлээ хүндлэх, цагаа барих гээд олон зүйлст нөлөөлдөг. Мөн тухайн уран бүтээлдээ сэтгэл зүрхээ шингээж ажиллах л чухал байх даа.
-Та дөнгөж сая СТА-ны цол тэмдгээр энгэрээ мялаалаа, танд яг одоо ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Намайг өшөө илүү ихийг хийгээсэй гэсэн ташуур болсон юм болов уу. Үнэхээр шоконд орлоо. (инээв) Олон кино нээлтэн дээр хүмүүсийг авч байхыг хараад өмнөөс нь маш их баярлаад алга ташин зогсдог байсан бол одоо ингээд өөрөө анх удаа ийм гэнэтийн сайхан мэдрэмжийг авлаа. Маш их баяртай байна .
-За танд баярлалаа ,цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье
-Баярлалаа.
Ц.Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13