Саналын хуудас дээр хүйсээр сөөлжлүүлэн бичих ёстой гэдэг дээр зарим тойрогт маргаан эхэлжээ

Admin | 2024-05-28


СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд нам дотор нэгэн жижиг өрсөлдөөн яригдах болсон нь тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэн нь хэд дээр бичигдэх вэ гэсэн яриа аж. Уг нь намаас эрэмбэлээд гаргаад өгсөн жагсаалтаар саналын хуудас хэвлэгддэг. Тэгвэл намууд жагсаалт дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сөөлжлүүлэн бичсэн шигээ тойрогт ч нэр дэвшсэн хүмүүсийг хүйсээр сөөлжилнө гэдгээ мэдэгдсэн. Үнэндээ тойрогт нэг намаас бараг нэг эмэгтэй л нэр дэвшсэн учраас автоматаар хоёрдугаарт эмэгтэй нэр дэвшигч бичигдэх байтал амбицтай эрчүүд үгүйсгэн өөр хоорондоо хөлөө жийлцээд эхэлжээ.

Үүн дээр эрэгтэй нэр дэвшигчид жижиг зан гаргалгүй намынхаа удирдлагуудын амласны дагуу эмэгтэй нэр дэвшигчдээрээ эхлүүлэхгүй юмаа гэхэд хоёрдугаарт нь бичээд явчихсан нь дээр байх аа. Тэгэхгүй бол хүн амын тэн хагас нь болсон эмэгтэй нэр дэвшигчид цөөхөн байна, яагаад долоо, арван мандаттай тойрогт нэг намаас нэг эмэгтэй байдаг юм, нэр дэвшсэн эмэгтэйчүүдээ заавал дугуйлна шүү гээд эмэгтэйчүүд босоод ирчихэж магадгүй учраас амласандаа хүрээд нэр бичилт дээр жижиг зан гаргахгүй байсан нь зөв болов уу.

Тэгээд ч саналын хуудсын хэд дээр бичигдэх тийм ч чухал биш харин хэн юу хийсэн бэ, юу хийж чадах хүн бэ гэсэн танигдалт чухал учраас түүндээ анхаарах нь илүү чухал байх даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)