БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Чингис хааны музейг үзэж сонирхлоо

Admin | 2024-06-12


             Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит болон дагалдан яваа албаны бусад төлөөллийн хамтаар өнөөдөр “Чингис хаан” Үндэсний музейг үзэж сонирхлоо.7 хүн нарын зураг байж магад

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүндэт зочдыг угтан, Чингис хааны музейн "Их Монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-уудтай танилцах үеэр байлцлаа. Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит тус музейг гадаад, дотоодын жуулчид, зочид гийчид болон хүүхэд, залууст монголчуудын талаарх түүх, соёлын өргөн мэдлэг мэдээлэл олгохуйц түүхэн чухал бүтээн байгуулалт болсныг онцлон тэмдэглэж байв. “Чингис хаан” музейн хүндэт зочдын дэвтэрт Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээлээ.9 хүн нарын зураг байж магад

Энэхүү төрийн айлчлалын үеэр Монгол, Лаос хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх хүрээнд хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсноос гадна эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх санамж бичгүүдэд гарын үсэг зурсан юм.6 хүн нарын зураг байж магад

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)