Гадаадад байгаа иргэд маргаашнаас саналаа өгч эхэлнэ

Admin | 2024-06-19


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд авахаар тогтоосон. Дэлхий олон оронд амьдарч буй 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.

Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)