
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм. Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмж байршуулаад буй.