Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг шийдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр төрийн өмчит байгууллагууд газар дээр орон сууц барьж, зарсан талаарх судалгааг танилцууллаа.
2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээлэв. Тухайлахад, Хүүхдийн урлан бүтээх төвийн газар битүү орон сууц болсон. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ хувийн хашаа барьсан. Битүү орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан. Нийт 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан хэмээн мэдэгдлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13