Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2024.10.14) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 14 цагт 39 минутад эхэлж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу нар үг хэлж, тодруулга хийсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 11 гишүүн дэмжсэнээр “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдсан юм.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж ба...
tentsver.mn | 2024-12-25
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 2024-12-24
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 2024-12-24
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16