Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Бат-Оргил, Засаг даргаар Б.Цэрэн улиран томилогдлоо

Admin | 2024-10-17


Хан-Уул дүүргийн анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын даргаар Чулуунбаатарын Бат-Оргилыг, Засаг даргаар Баасангийн Цэрэнг нарыг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар сонгогдлоо.

Ч.Бат-Оргилын ажлын туршлагаас дурдвал: Эдийн засагч мэргэжилтэй,

2010-2015 онд “Улаанбаатар БҮК” ХК-д эдийн засагч,

2016-2020 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх,

2020-2024 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах албаны дарга,

2024.07 сараас УИХ-ын гишүүний зөвлөх.

Мөн тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж, саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжлахаар болов.

Б.Цэрэнгийн ажлын туршлагаас дурдвал: Хуульч, эрх зүйч мэргэжилтэй,

1992 – 1999 он Монголын Хөрөнгийн биржийн харьяа Үнэт цаасны “Мэргэн санаа” компани, туслах ажилтан, дилер, Гүйцэтгэх захирал

1999 – 2002 онд “Сүү” ХК-д Гүйцэтгэх захирал

2003 – 2006 онд “Улаанбаатар сүү” ХХК-д Захирал

2007 – 2008 онд “Номин холдинг” ХХК, салбар дэлгүүрийн эрхлэгч

2010 – 2011 онд “Энко трейд” ХХК, бизнесийн зөвлөх

2013 – 2016 онд ХУД-ийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга

2016 – 2020 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга

2020 – 2024 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн менежер

2024 оны 7 сараас Хан-Уул дүүргийн Засаг дарга ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)