2022 онд 36.8 сая тонн нүүрс экспортолно гэсэн нэлээдгүй том төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Энэ нь ч 2019 онд хангалттай хүрч байсан үзүүлэлт. Гэхдээ цар тахлын байдлаас шалтгаалаад хариуцлага дагуулсан үүрэгт ажил болж хувирсан.Одоогийн байдлаар нэг сарын хагас өнгөрсөн байхад өдөрт ойролцоогоор 100 машин л гарч байгаа. Энэ бол маш хангалтгүй тоо.
БНХАУ-ын цагаан сар болон олон нөхцөл байдлаас шалтгаалаад экспорт нэг,хоёр сард бага байдаг ч гурван сараас эхлэн жигдэрч ,оны сүүлд дахин экспорт багасдаг. 2020 онд эхний хагас жилийн экспорт 50 хувиар тасарсан. Гэсэн хэдий ч бид “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлснээр нүүрсний экспорт эргээд огцом сайжирч нэг сард дунджаар 5 сая хүртэлх тонн нүүрс экспортолж чадсан. Ингээд бодвол энэ жилийн экспортын төлөлвөлт 7,8 сарын ажил мэт боловч хамгийн гол нь олимпын дараах БНХАУ-ын нөхцөл байдал ямар байх бол гэдгээс шууд шалтгаална. Манай талаас халдвар гараад байгаа нь экспортонд их сөргөөр нөлөөлж байна. Сүүлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөрсдийн PCR төхөөрөмжөөс татгалзаж БНХАУ-ын ашигладаг ижил стандартын машинуудыг худалдан авсан. Шаардлага нь улам чангарч байгаа.
Өдөрт ойролцоогоор 100 машин л гарч байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13