Б.МӨНХЖИН: Автотээврийн буюу чингэлэгт тээвэр тогтмол яваад долоо хоног болж байна

Admin | 2022-01-16


Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар мэдээлэл өгөх хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Энэ үеэр Эрээн боомтоос ачаа бараа татан авах үйл явцын талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Төмөр замын импорт явж байгаа. Автотээврийн буюу чингэлэгт тээвэр тогтмол яваад долоо хоног болж байна. Өдөртөө 50 гаруй чингэлэг гарч байгаа. Эрээний талд гаалийн баталгаат агуулахад 900 орчим чингэлэг ачилт хийгдсэн тухай өмнө мэдээлж байсан. Өнгөрсөн долоо хоногийн татан авалтыг тооцвол одоогоор 700 орчим чингэлэг үлдэж байгаа болов уу гэсэн тооцоо байна. Эцсийн байдлаар тооцох боломж аль аль талд хараахан байхгүй.

Өнөөдөр БНХАУ-ын Элчинтэй цахимаар уулзаж, боомтын нэвтрэх чадварыг улам сайжруулах талаар ярьсан" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)