Хотын орлогч Д.Ихбаярт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Admin | 2022-01-16


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тодруулбал, ажилдаа хайнга хандсан, хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага алдсан хотын зарим дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Засаг даргын ногоон хөгжил, агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)