БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн хэрэг эрхлэх газартай 2025 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа тодорхойлов

Admin | 6 цагийн өмнө


    ХНХҮТ-ийн дарга П.Батхүлэг БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн хэрэг эрхлэх газрын Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Олон улсын хэлтсийн дарга Жу Хён Гю, ахлах шинжээч Юнь Инь Жү, мэргэжилтэн Баг Жинь Хы нартай 12 дугаар сарын 19-ний өдөр уулзаж ярилцлаа. Уулзалтаар 2024 оны хамтын ажиллагааг дүгнэн 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн хэрэг эрхлэх газар нь үйлдвэрлэлийн ослын даатгал, нөхөн олговор, нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдийн эмнэлэг зэргийг хариуцан ажилладаг байгууллага юм.

БНСУ дахь ХНХҮТ нь тус байгууллагатай 2025 оны хамтын ажиллагааны хүрээнд төвийн албан хаагчдад зориулсан мэргэжил, арга зүйн сургалт зохион байгуулах, мөн үйлдвэрлэлийн ослын хүсэлт гаргах, даатгалаас нөхөн төлбөр авах дэс дарааллыг хөдөлмөрийн гэрээт ажилчдад ойлгомжтой байдлаар зөвлөн мэдээлэх, монгол хэл дээр гарын авлага бэлтгэн хүргэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)