Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлөөс эхлүүллээ. Одоогийн байдлаар төрийн албан дахь 980 гаруй зөрчлийг илрүүлсэн гэх боловч хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна.
Эрх мэдэл байгаа газарт хүний эрхийн зөрчил үйлдэгдэх эрсдэл байдаг тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өнөөдөр (2025.01.02) Төрийн албаны зөвлөлд очиж ажиллалаа. Тэд тус зөвлөлийн хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг баталснаас хойших таван жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүний эрхийн болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн талууд байр сууриа илэрхийллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаа...
tentsver.mn | 31 минутын өмнө
“Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусныг татаж г...
tentsver.mn | 35 минутын өмнө
Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх го...
tentsver.mn | 41 минутын өмнө
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 2024-12-24