Монгол хэлний тухай хуулийн 2015 онд батлагдсан нэг заалтыг 10 жилийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгасан. Хууль батлагдсанаас хойш бэлтгэл хангуулахаар хугацаа өгсөн энэ заалт нь "Төрийн захиргааны бүх шатны байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө" гэсэн зохицуулалт бий. Энэхүү хуулийн заалт энэ оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг зарим байгууллагууд мэдээллээ. Тухайлбал: ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн анхны албан бичгээ хос бичгээр хөтөлснөө цахим хуудасны тавьжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласантай холбоотой хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргасан бөгөөд уг захирамжийг мөн хос бичгээр хөтлөн мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаа...
tentsver.mn | 33 минутын өмнө
“Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусныг татаж г...
tentsver.mn | 37 минутын өмнө
Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх го...
tentsver.mn | 43 минутын өмнө
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 2024-12-24