Улсын Их хурлын ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Миний болон гишүүдийн өргөн барьсан “Долоо биш таван жилийн дунджаар цалингийн тэтгэвэр тогтоолгох” хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхгүй цаг аргацааж өнгөрөөлөө. Нэг сайн үр дүн гарсан нь Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай чиглэл өгсөн. Засгийн газар санаачилгатай байна, баяр хүргэе. Харамсалтай нь тэтгэврийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон хуулийн асуудлыг шийдэхгүйгээр бид цаг алдаж байгааг хэлмээр байна.
Мөн өнөөдөр А.Адъяасүрэн болон Ц.Туваан гишүүн бид гурав “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх” гэсэн хуулийн төслийг өргөн барьж байна. Энэхүү хуулийн төслийн үзэл санаа нь Засгийн газар Монгол банк хариуцлагагүй ажиллаад инфляц өсгөх юм бол тэтгэвэр нэмэгдүүлэх зарчимтай байгаа юм. Тэгэхээр гишүүдийн санаачилж байгаа хуулийн төсалд Улсын Их Хурал идэвх санаачилга баймаар байна. Ялангуяа, таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгох төслийг хаврын чуулганаар хэлэлцэх хэрэгтэй байна. Хэрэв хэлэлцэхгүй бол ахмадуудтайгаа та бүхний эсрэг жагсах болно" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13